Аль салбарт нь сонголт нь их байгаа бол?

Ялгуун брэндийн бүх нэрийн дэлгүүрүүд сонголт болон үнийн ижил бодлого барьдаг тул сонголт бүх дэлгүүрт адилхан байдаг.

Хаяг хаана вэ?

*Зайсан Хилл Комплекс, 7 давхарт, шилэн гүүрний хажууд 11:00-21:00 
*Чингис Хаан ОУ нисэх буудлын 3 давхарт 24 цагаар буюу /DUTY FREE/ хэсэгт 
*Зайсан Стар Шоппинг Центрийн 2 давхарт 11:00-21:00
*Peace mall худалдааны төвийн 4 давхарт 411 тоот 11:00 - 21:00 
*Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт 10:00- 21:00 

Хямдрах уу? Урамшуулалтай юу?

Ялгуун брэнд нь бүхий л загвараа хязгаарлагдмал үйлдвэрлэн, үйлвэрийн үнээр санал болгодог тул хямдрах боломжгүй байдаг. Харин онцгой тохиолдлуудад урамшуулал санал болгодог.

Хүргэлт хийх үү?

Одоогоор хүргэлтийн үйлчилгээ байхгүй тул салбар дэлгүүрүүдэд хандана уу. 

Орон нутагруу шууданд тавьж өгдөг үү.

Өнгөсөн хугацаанд бүтээгдэхүүн замаасаа алдагдаж, гэмтсэн хэд хэдэн тохиолдол гарч хэрэглэгч хохирсон тул бид хэрэглэгчдийн эрх ашгийг харгалзан илүү аюулгүй арга олтлоо уг үйлчилгээг түр зогсоосон. 

НӨАТ орохгүй байна.

Программ өөрөө автоматаар өдөр бүр баримтаа илгээдэг тул ААН илгээгээгүй гэсэн алдаа заах боложмгүй. Иймд та зөв бүртгүүлсэн эсэхээ нягтлана уу. 

Каталоги харах

Каталогийг facebook чатаар илгээх боломжтой. 

Өнгө солиулах гэсэн юм, болох уу. Мөнгө нэмээд өөр юм авах гэсээн

  • Бүтээгдэхүүний буцаалт, солилтын асуудлыг тухайн салбар дэлгүүр буцаалт солилтын журмын бие даан шийдвэрлэдэг. Уг журмын дагуу
  • Буцаалтыг тухайн өдөртөө хийх боломжтой
  • Солилтыг 3 өдрийн дотор ижил  төрлийн бүтээгдэхүүнээр өнгө солих боломжтой
  • Мөнгө нэмж, хасан өөр төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжгүй 

Угаах боломжтой юу? 

Угаахад бүтээгдэхүүний биет шинж өөрчлөгдөхгүй хэвийн байдаг. Торгон бүтээгдэхүүн эмзэг тул хүйтэн бүлээн усанд гараар угаахыг зөвлөж байна.

Хайрцагтай юу?

Бүх бүтээгдэхүүн гоёмсог, сав баглаа, боодолтой. Авч явахад хялбар, хүнд бэлэглэхэд үзэмжтэй.

Шинэ бараа ирсэн үү?

Ялгуун брэнд нь улиралд 1 удаа шинэ коллекц танилцуулдаг бөгөөд бүтээгдэхүүн нэг бүрийг цөөн тоогоор худалдаанд гаргадаг онцлогтой. Тиймээс  дараагийн коллекц танилцуулагдтал шинэ бүтээгдэхүүн худалдаанд гардаггүй билээ.

Байгууллагын логотой хийж өгөх үү? 

Байгууллага, аж ахуй нэгж иргэдээс өөрийнх нь хүссэн загвар, зургийн дагуу бүтээгдэхүүн хийж өгөх боломжтой бөгөөд 200 ширхэгээс дээш тооны захиалга авах боломжтой байдаг.

Хөдөө орон нутагт, гадаадад гэрээт борлуулагч болох хүсэлтэй байна.

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн албан ёсны борлуулагч болохын тулд Ялгуун брэндийн болон дэлгүүрийн концепцийн дагуу борлуулах эрх авах хэрэгтэй ба эхний ээлжинд таныг цөөн тоогоор борлуулан, туршиж үзэхийг зөвлөж байна.

Бэлгийн карт байгаа юу?

Бүх салбараар бэлэн худалдаалагдаж байна. Үнийн хувьд: 

  • 50'000₮
  • 100'000₮
  • 200'000₮