“Ялгуун Аксесорис” ХХК нь 2017 оны 2 сарын 03-нд үүсгэн байгуулагдаж, хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж 2017 оны Цагаан сараар Ялгуун брэндээ олны танил болгох ажлыг эхлүүлсэн юм. Эдүгээ Ялгуун брэнд нь 600 орчим бүтээлийн сан хөмрөгтэй болоод байна. Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрэх торгон даавуугаар бүтээгдэхүүн урлаж, сүүлийн 5 жилд 200 гаруй мянган хүнийг гоёод байна. Бид 5 жилийн хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээгээ жилээс жилд өргөтгөн өдгөө 50 гаруй ажлын байрыг бий болгож улс орныхоо эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа билээ.
2017 оноос хойш бахархалт өв соёл, бахдаж ханашгүй өвөрмөц ахуй уламжлалаа уран зурагт дүрслэн буулгасан Ялгуун брэндийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлдээ амжилттай борлуулж байна.
Бид Монголын эрхэмсэг хатад, нүүдлийн өвөрмөц хэв шинжит төрх, байгалийн гоо үзэсгэлэн зэргийг торгон материал дээр дэлхийд тэргүүлэгч технологи ашиглан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийд улс орнуудад өөрийн бүтээгдэхүүнээ илгээж, эх орны нэрийн хуудсыг түгээх нэгэн хэсэг болохоор зорин ажиллаж байна.
2022 онд дотоодын зах зээлд онлайн худалдааны албан ёсны цахим хуудсаа нээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 6 салбар дэлгүүртэй мөн Эрдэнэт хотод 1 салбар дэлгүүртэй, нийт 7 дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна.
Монгол хүний авьяас билиг, ур ухаан, мэдлэг чадварыг шингээн хүн төрөлхтний гоо зүй, хүсэл таашаал, эрхэмсэг оршихуйд нийцүүлэн урласан дэлхийн монгол брэндийг бүтээхийг эрхэм зорилго болгоно.
Үндэснийхээ өв соёл, бусдаас ялгарах өвөрмөц яруу хэв шинжийг уран бүтээлч сэтгэлгээгээр баяжуулан хөгжүүлж судалгаанд суурилсан Сургалт-Үйлдвэрлэл-Технологийн парк байгуулж ондоошилыг даяаршилд дархлах YALGUUN BRAND-ээр дэлхийг чимнэ.
ХҮН БҮР ГОЁХ ЭРХТЭЙ
“Ялгуун Аксесорис” Брэнд нь Үндэсний түүх соёл, өв уламжлалыг дэлгэрүүлэх, Үндэсний бахархал шингэсэн, Монгол оюунаар бүтээгдсэн бүтээлүүдийг орчин цагийн хэлбэрээр урлагийн сонгодог хэлбэрүүд болох уран зураг, торгон алчуур зэргийн төгс нийлэмж бүхий гоёл чимэглэл бүхий алчуур, цүнх, аксесорис, хувцас, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд эх орноо таниулах зорилгоор бүтээгдсэн үнэ цэнэ, хөлс хөдөлмөр бүхий агуулга юм.
“Ялгуун” брэнд таныг төгс илэрхийлэх, сэтгэл ханамж, талархлын чимэг болж болохуйц үндэсний хэв шинжит бүтээгдэхүүн, хэрэглээний үл давтагдах шийдлүүдийг 2016 оноос тасралтгүй эрж хайж бага биш судлан бүтээлчээр хөгжүүлж, өнөөдөр хамгийн загварлаг, хамгийн бодит, хамгийн эрхэм бэлэг, гоёл чимэглэлийн брэнд болж нийгэмд танигдсанд бид баяртай байдаг.