www.Yalguun.mn - ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлсөн байна.
Хэрэглэгч бүтээгдэхүүний төлбөрийг заасан хугацаанд төлөхгүй бол уг захиалга баталгаажихгүй.
Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хийхдээ мэдээлэл буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
Худалдан авалтын нийт үнийн дүнд НӨАТ орсон бүтээгдэхүүний үнэ /НӨАТ - тэй/ болон 6.4 болон 6.5 - т заасан хүргэлтийн зардал багтсан байна.
Таны захиалгын И - Баримт таны бүртгэлтэй мэйл хаягаар очно.
Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ бүрэн шалгаж баталгаажуулсны дараа И - Баримтыг уншуулна. И - Баримтыг уншуулсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
Хэрэглэгч гуравдагч этгээдийн мэдээллийг ашиглан төлбөр тооцоо хийсэн бол www.yalguun.mn хариуцлага хүлээхгүй.
Төлбөр төлөхөд захиалгын дугаарыг гүйлгээний утга дээр заавал оруулах.
www.Yalguun.mn нь бүтээгдэхүүний талаарх ерөнхий мэдээлэл өгнө.
Бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүй өөрчлөх боломжтой.
Санал болгож буй аливаа бүтээгдэхүүний тоо хэмжээг тухайн бүтээгдэхүүний үлдэгдлээр хязгаарлана.
www.Yalguun.mn нь зарим захиалгыг цуцлах эрхтэй бөгөөд бүтээгдэхүүнийг дамлан зарах зорилгоор их хэмжээгээр, олон удаа захиалсан захиалгыг ижил төрлийн нэр, данс, хаяг, мэдээлэлд үндэслэн цуцалж болно.
www.Yalguun.mn сайтын борлуулалтын идэвхжүүлэлт болон хөнгөлөлт, урамшууллууд нь дэлгүүр дээрх хөнгөлөлт, урамшуулал болон идэвхижүүлэлтээс өөр байж болно.
Онлайн худалдан авалтанд банкны болон бусад картын хөнгөлөлт үзүүлэхгүй.
Хэрэглэгчийн нэг удаагийн худалдан авалт нь ямар нэгэн хямдрал болон урамшуулалд хамрагдсан бол дахин өөр төрлийн урамшуулал тухайн худалдан авалтанд давхардуулан олгохгүй.
Аливаа хямдрал урамшууллын үргэлжлэх хугацаа, хямдралын хувь харилцан адилгүй байна.
Хэрэглэгчийн ашиглаж буй электрон хэрэгслийн өнгөний ялгарал (компьютер, гар утас, таблет г.м), нягтаршил зэргээс шалтгаалан бүтээгдэхүүний өнгө бодит өнгөнөөс ялгаатай харагдах боломжтойг анхаарна уу!
Та өөрийн захиалгын хүргэлт, бүтээгдэхүүний төлөвийг Миний захиалгууд хэсгээс харж, мэдээлэл авах боломжтой.
Таны захиалгын И - Баримт таны бүртгэлтэй мэйл хаягаар очно.
Бэлгийн карт нь /НӨАТ-гүй/ бэлэн мөнгө гэж тооцогдох тул бэлгийн карт худалдан авсан тохиолдолд И - Баримт олгогдохгүй болохыг анхаарна уу. Харин Бэлгийн картыг ашиглан худалдан авалт хийх үед И - Баримтыг 4.5 зүйлд заасны дагуу олгоно.