1. Торго хэрхэн бүтдэг вэ?
Торго нь хүр хорхойн шүлсээс бүтдэг ба хорхойн шүлсийг устай урт дамжлаганд хийн,татаж сагсанд ороон торго нэхэх үндсэн түүхий эдийг бэлтгэдэг.
2. Торго цэвэршүүлэлт
Торгон утас нь цавуулагтай байдаг учир тусгай савантай усаар цэвэршүүлэх ба энэ нь торгоны өнгө авалтанд чухал нөлөөтэй үйл явц юм.
3. Цайруулалт
Цайруулаагүй байгалийн өнгөөрөө байгаа торго нь будаг жигд авдаггүй.
4. Хэвлэлт
Эцэст нь хүний биед хоргүй технологи ашиглан дахин давтагдашгүй сор бүтээлүүдийг цөөн тоогоор хэвлэн буулгадаг.
5. Торгоны ашиг тус
-Торго нь арьснаас ялгарсан чийг болон хөлсийг өөртөө шингээн арьсыг байнга цэвэр байлгадаг.
-Маш сайн амьсгалах чадвартай бөгөөд хүний арьсанд хувцасгүй байсантай адил амьсгалах мэдрэмж өгдөг.
- Зүүхэд биед эвтэйхэн байхаас гадна зохих ёсоор зөв арчилвал хэдэн арван жилийн туршид хэрэглэх боломжтой.
6.Торгоны гол үүрэг
Торгоны гол үүрэг нь хүний биеийг гадны температурыг нөлөөнөөс болон хэт ягаан туяанаас хамгаалдаг.
Comments